- Эм тан хэрэглэж, өвчтөн эмчилж байсан тухай дурдсан хамгийн эртний бөгөөд хамгийн анхны бичмэл МЭӨ 18 дугаар зууны үед Месопотамын Хаммурапийн хуульд бичигдсэн байдаг. Хуульд эмчилгээ амжилттай болсон бол шагнаж урамшуулах, амжилтгүй болбол гарыг нь тасдах зэрэг шийтгэл оногдуулах тухай дурдсан байдаг аж.
- МЭӨ 4000 оны үед эртний Грект эмнэлгийн зориулалттай байр ашиглаж байсан гэж судлаачид үздэг. Орчин цагийн эмнэлэг шиг эмч, мэргэжилтнүүдтэй биш, харин бурхны хүчээр эдгээх сүм маягийн байгууламжууд байжээ. Тэндээ өвчтөнүүд бурханд залбирч, эдгээж, анагааж өгөхийг хүсэн мөргөл үйлддэг байсан гэнэ.
- Мэргэжлийн эмч нар өвчнийг эмчилдэг анхны эмнэлэг МЭӨ тавдугаар зуунд Шри Ланкад үүссэн гэх баримт байдаг.
- Мэс заслын эмч нар өвчтөнийхөө биед хөвөн, бинт болон бусад эмнэлгийг багаж хэрэгслээ мартсан тохиолдол жилд 6000 орчим гардаг гэнэ.
- Испанид явуулсан судалгаагаар мэс заслын эмч нар бусад нарийн мэргэжлийн эмч нартай харьцуулахад илүү өндөр, бас илүү царайлаг байдаг гэнэ.
- Улс орон бүрд харилцан адилгүй ч нарийн мэргэжлийн эмч болохын тулд 8-11 жилийн хугацаа зарцуулдаг. Эхлээд 4 жил суралцаж, бакалаврын зэрэг авна. Дараа нь нарийн мэргэжлээр 4 жил, дахиад сонгосон мэргэжлээсээ шалтгаалаад 3-8 жил үргэлжлүүлэн суралцах шаардлагатай болдог байна.
- Дурангийн мэс заслыг мэргэжлийн мэс засалч эмч алсын зайнаас удирдан хийдэг. Тиймээс нэг өрөөнд байтугай нэг улсад биш байсан ч хагалгаа амжилттай болох бүрэн боломжтой. Зүрх судас, умайн хүзүү, мэдрэлийн мэс заслыг ч дуран, компьютер, робот технологийн тусламжтайгаар алсын зайнаас гүйцэтгэж болох ажээ.
- АНУ болон Европ, бусад өндөр хөгжилтэй орнуудад эмч нарын цалин өндөр байдаг ч тэдний дийлэнх нь их хэмжээний өртэй байдаг. Дундаж түвшний коллеж, их сургуульд эмчийн мэргэжлээр дөрвөн жил суралцах төлбөр дунджаар 300 мянган ам.доллар байдаг гэнэ.
- Түргэн тусламжийн эмчийн жилийн цалин АНУ-д дунджаар 270 мянган ам.доллар байдаг. Жилийн дундаж цалин 180 мянга орчим ам.доллар, нарийн мэргэжлийн эмч нар 340 мянга орчим ам.доллараар цалинждаг аж. Харин Монголд эмч, багш нарын сарын дундаж цалин 500-700 мянган төгрөг байдаг.