Thursday, April 12, 2018

Эмийн технологи хичээлийн үндэс

Эмийн технологи гэж юу вэ?
Технологи гэдэг нь үйлдвэрийн процессын дүнд түүхий эд материалын шинж чанар, хэлбэр дүрс гадаад байдлын өөрчлөн боловсруулах аргуудын цогцыг хэлнэ.
Эмийн технологи гэдэг нь эмийн субтанц /түүхий эд/-ыг тодорхой эмийн хэлбэрт оруулах замаар эмийн бэлдмэл болон боловсруулах онлыг үндэслэл ба үйлдвэрийн процессын тухай шинжлэх ухаан юм.

Эмийн үйлдвэр түүнд тавигдах шаардлага

Эмийн үйлдвэр гэдэг нь үйлдвэрлэл явуулах эрх авч бусад зохицуулах шаардлагыг хангасан эмийн идэвхит болон савалгааны материалыг ашиглан технологын зааврын дагуу эцсийн бүтээгдэхүүн гаргадаг аж ахуй нэгжийг эмийн үйлдвэр гэнэ.
                  Эмийн үйлдвэр нь
  1. эм
  2. био бэлдмэл
  3. эмнэлэгийн хэрэгсэл чанартай үйлдвэрлэх ба хариуцлагыг хүлээн ажиллах ба цехийн зохион байгуулалттай байна.
 ЭҮ-ын хамгийн гол хэсэг нь лаборатори юм.                
                    ЭҮ-т тавигдах шаардлагууд
  • барилга байгууламж  
  • ажиллах хүч
  • тоног төхөөрөмж
  • түүхий эд ба савалгааны материал
  • баримтын бүрдэл, бүртгэл
  • үйлдвэрийн захиргаа

No comments:

Post a Comment

Эмч нарын тухай баримт

Эм тан хэрэглэж, өвчтөн эмчилж байсан тухай дурдсан хамгийн эртний бөгөөд хамгийн анхны бичмэл МЭӨ 18 дугаар зууны үед Месопотамын Хаммурап...