Thursday, April 12, 2018

Эмийн зохистой хэрэглээ

Эм гэж юу вэ?

Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.

Эмийг ямар үед хэрэглэх вэ?  

Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.

Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?

Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх.

Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх

Олон эмийг нэг дор хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихэсдэг тул нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх.

Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх.

      Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.

        Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх.

        Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө ажиглагдаж байсан бол эмчид үзүүлэхдээ энэ талаар урьдчилан мэдэгдэх.

        Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх.

No comments:

Post a Comment

Эмч нарын тухай баримт

Эм тан хэрэглэж, өвчтөн эмчилж байсан тухай дурдсан хамгийн эртний бөгөөд хамгийн анхны бичмэл МЭӨ 18 дугаар зууны үед Месопотамын Хаммурап...