- Эм зүйч нь юуны өмнө өвчтөнийг хүндэтгэн үзэж, тэдний аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Тэд практикийн эмч нар шиг өөрийн авьяас чадварыг дайчлан өвчтөнд хандах ёстой.
- Эм зүйч нар эмчилгээнд төдийлөн ашиггүй, стандартын шаардлага хангаагүй, чанар муутай эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах, түгээх, дэмжихээс түдгэлзвэл зохино.
- Эм зүйч нь тасралтгүй сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллах ёстой. Тэрээр мэргэжлийн үзэл бодолтой байхын тулд хангалттай мэдлэг, боловсролтой байж түүнийгээ хэрэглэж чаддаг байх ёстой.
- Эм зүйч нь ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрдөг, мэргэжлийн алдар, нэр хүндийг хамгаалах, хуулийг дээдлэн хүндлэх үүрэг хүлээнэ. Мэргэжлийн ёс зүйд үл нийцэх зан авир гаргах буюу ялгаварлах шударга биш хандах, мэргэжилд үл итгэх үйл ажиллагаа явуулахад оролцохоос татгалзах эрхтэй.
- Эм зүйч нар өөрийн үйл ажиллагаандаа ухаалаг, хүлээн авч болох, зарчимч байх, хэзээ ч өөрийн мэргэжлийн үйлчилгээг аливаа хэлбэрээр буруу ашиглах, санхүүгийн талаар бусдад хохирол учруулах, үйлчилснийхээ төлөө төлбөр шаардах буюу эмч нар, эрүүл мэндийн бусад ажилчидтай энэ асуудлаар аливаа хэлэлцээ хийхээс зайлсхийх агаад түүнийг огт дэмжих ёсгүй.
- Эм зүйч нь өвчтөний эрх ашиг хөндөгдсөн, хуулийн шаардлагаар тухайн мэдээллийг илрүүлэх нь зайлшгүй шаардлагатай биш бол мэргэжлийн тайлан мэдээний мөн чанар, нууцлалыг задруулах нь ёс зүйд үл нийцнэ.
- Эм зүйч нь ёс зүйн бус үйлдэл хийхийг шаардсан, үйлчилгээний чанарыг сулруулах хандлагатай, мэргэжлийн үзэл бодол, чадварт саад тотгор болох аливаа нөхцөл, байдалтай холбоотой асуудлаар ажиллахаас татгалзах эрхтэй.
- Эм зүйч нь нийгэмд үйлчлэхдээ мэргэжлийн болон өөрийн хувийн нэр хүндээ өргөх чиглэлтэй сурталчилгаа хийхийг хориглоно.
- Эм зүйч эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй байлгахад мэргэжил мэдлэгээ бүрэн зориулах ёстой
Wednesday, April 11, 2018
Эм зүйчийн ёс зүй
Subscribe to:
Post Comments (Atom)
Эмч нарын тухай баримт
Эм тан хэрэглэж, өвчтөн эмчилж байсан тухай дурдсан хамгийн эртний бөгөөд хамгийн анхны бичмэл МЭӨ 18 дугаар зууны үед Месопотамын Хаммурап...
-
Үрэл эмийн хэлбэр Сахарын ширхэгийг эмийн бодис болон туслах бодисоор олон дахин үелэх замаар гарган авсан дотуур хэрэглэдэг эмийг хэлбэри...
-
Шахмал эмийн хэлбэр Нэг болон хэд хэдэн эмийн бодисыг туслах бодисийн тусламжтай шахах замаар гарган авсан бат бөх чанар сайтай тодорхой ...
-
Эмийн технологи гэж юу вэ? Технологи гэдэг нь үйлдвэрийн процессын дүнд түүхий эд материалын шинж чанар, хэлбэр дүрс гадаад байдлын өөрч...
No comments:
Post a Comment